Үндсэн хэсэг рүү шилжих

Онцлох сургалт

Би ирээдүйд бэлэн

Өөрийгөө таних, харилцах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, суралцах, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх хөтөлбөр. Сурагчид өөрийн бодлоо илэрхийлж, бусдын саналыг сонсож, асуудлыг хамтдаа шийдэхдээ сурсан зүйлээ туршиж үзнэ.

  • 1-12 дугаар анги
  • 350,000₮
Би ирээдүйд бэлэн
  • Би чадна!
  • Миний санаа чухал
  • Алдаа бол суралцах алхам
  • Би өөртөө итгэдэг
  • Тусламж хүсэх нь зүгээр
  • Би мэдрэмжээ хэлж чадна
  • Би өөрийнхөөрөө сайхан
  • Өнөөдөр нэг алхам урагшиллаа

Ур чадвар бүрийг алхам алхмаар

Өөрийгөө танихаас манлайлал хүртэл — хүүхдийн анги, сонирхолд нь таарсан хөтөлбөрөө сонгоорой.

  • Би ирээдүйд бэлэн
    • 1-12 дугаар анги

    Би ирээдүйд бэлэн

    Өөрийгөө таних, харилцах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, суралцах, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх хөтөлбөр. Сурагчид өөрийн бодлоо илэрхийлж, бусдын саналыг сонсож, асуудлыг хамтдаа шийдэхдээ сурсан зүйлээ туршиж үзнэ.

  • Инээмсэглэсэн сурагч охин
    • 7-12 дугаар анги

    NextGen Leaders

    Өөрийн бодлоо итгэлтэй илэрхийлэх, санаачилга гаргах, бусадтай хамтран ажиллах, шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээхэд суралцах манлайлал, зөөлөн ур чадварын хөтөлбөр. Сурагчид өөрийгөө таних дасгал, илтгэл, мэтгэлцээн, бодит нөхцөлд тулгуурласан хэлэлцүүлэг, багийн төсөлд оролцож, сурсан зүйлээ хэрэглэж үзнэ.

  • Инээмсэглэсэн өсвөр насны охин
    • 1-9 дүгээр анги

    Хүүхдийн хөгжлийн цогц хөтөлбөр

    Хичээлээ ойлгож хийх, анхаарлаа төвлөрүүлэх, бодлоо илэрхийлэх, мэдрэмжээ зохицуулах, бусадтай ойлголцох чадварыг хамтад нь хөгжүүлэх хөтөлбөр. Хүүхдүүд тоглож, бодож, ярилцаж, бүтээж, хамтран ажиллахдаа өдөр тутам хэрэгтэй чадваруудаа дадлагажуулна.

Өөрийгөө ойлгож мэргэжлийн чиглэлээ тодруулаарай

Сонирхол, ур чадвар, ажлын үнэ цэнэ, зан төлөвөө нэг онлайн тестээр судалж, цааш судлах мэргэжлүүдээ тодруулаарай.

Мэргэжил сонголтын онлайн тест

асуулт
200асуулт
минут
40–50минут
мэргэжлийн зөвлөмж
15мэргэжлийн зөвлөмж
  • Сонирхол
  • Ур чадвар
  • Ажлын үнэ цэнэ
  • Зан төлөв
Тест эхлүүлэх

49,000₮

Завсарлаад 7 хоногийн дотор үргэлжлүүлж болно.

Тайланд

  • Сонирхлын үнэлгээ
  • Ур чадварын өөрийн үнэлгээ
  • Ажлын үнэ цэнэ
  • Зан төлөвийн үнэлгээ
  • Судалж үзэх 15 мэргэжил
  • Суурь хичээл, боловсролын зам
  • Биечлэн · 6-р ангиас дээш

    Ганцаарчилсан уулзалт

    150,000₮60,000₮

    11-р сарын 30 хүртэл хямдралтай. Тайлангаа мэргэжилтэнтэй уулзаж байхдаа авна.

  • Онлайн · 8-р ангиас дээш

    Онлайн ганцаарчилсан

    60,000₮

    Хаана ч байсан онлайнаар холбогдож, тайлангаа уулзалтын үеэр авна.

  • Анги хамт олноороо

    Ангийн сургалт + судалгаа

    450,000₮нийт

    Хүүхэд бүр хувийн тайлангаа ажлын 3 өдөрт багтаан авна.

Найз, ах, эгч, дүүтэйгээ хамт ирвэл хүүхэд бүрт нэмэлт 10% хөнгөлөлт.

Сурсан зүйлээ амьдралдаа хэрэглэнэ

Шинэ ойлголт хэзээ, ямар нөхцөлд хэрэг болохыг мэдэж байж хэрэглэж эхэлдэг. Бид сургалтын агуулгыг сургууль, гэр бүл, ажлын байранд тохиолддог жишээтэй холбож, дасгал, хэлэлцүүлэг, хамтын ажлаар туршиж үзэхэд чиглүүлдэг.

  1. Жишээгээр ойлгоно

    Өдөр тутмын нөхцөлөөс тухайн чадварын хэрэгцээг олж харж, өөрийн туршлагатай холбоно.

  2. Өөрөө туршина

    Ярилцах, дүрд тоглох, асуудал шийдэх, хамтран ажиллахдаа шинэ арга барилыг хэрэглэж үзнэ.

  3. Туршлагаа эргэцүүлнэ

    Аль арга тохирсон, хаана хүндрэл гарсан, дараагийн удаа юуг өөрөөр хийж болохоо ярилцана.

  4. Дараагийн алхмаа тодорхойлно

    Сурсан зүйлээ гэртээ, сургуульдаа эсвэл ажлын орчиндоо хэрхэн хэрэглэхээ төлөвлөнө.

Манай сургалтын орчноос

Сурагчид, эцэг эх, багш нар, байгууллагын хамт олонтой суралцсан агшнууд.

  • Анги танхимд хичээллэж буй сурагчид
  • Танхимд сургалтад суугаа эцэг эхчүүд
  • Байгууллагын ажилтнуудад сургалт орж буй нь

Тохирох сургалтаа хамт сонгоё

Хэнд зориулсан сургалт хайж байгаагаа, ямар хэрэгцээтэй байгаагаа бидэнд хэлээрэй. Танд тохирох хөтөлбөр, сургалт эсвэл тестийн мэдээллийг өгье.

Түгээмэл асуулт

Ямар сургалт сонгохоо мэдэхгүй байна. Яах вэ?

Сургалтад хамрагдах хүний нас, анги эсвэл ажлын онцлог, хөгжүүлэхийг хүсэж буй чадвараа бидэнд хэлээрэй. Сонголтоо хийхэд хэрэгтэй мэдээллийг өгнө.

Сургууль, байгууллага сургалт хэрхэн захиалах вэ?

Сургалтын зорилго, оролцогчдын тоо, хүсэж буй хугацаагаа илгээгээрэй. Манай баг холбогдож, агуулга, зохион байгуулалт, үнийн саналыг ярилцана.

Тестээ хэрхэн сонгох вэ?

Тест бүрийн зорилго, хэнд тохирох, хугацаа, төлбөр болон үр дүнд багтах мэдээлэлтэй танилцаарай. Сонголтын талаар асуух зүйл байвал бидэнтэй холбогдож болно.

Хэрэгтэй мэдээллээ биднээс аваарай

Хүүхдийнхээ хөтөлбөрийн талаар лавлах, өөрт тохирох тестээ сонгох, сургууль эсвэл байгууллагадаа сургалт захиалах бол бидэнтэй холбогдоорой.

Манайд ирээрэй

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хансвилл хотхон, 104-101 тоот

Газрын зураг дээр харах

Бүртгүүлэх хүсэлт

Ачаалж байна…